💻 Фина системийн шинэчлэл
Финансийн системийг “Фина систем 8.0.2” хувилбараар амжилттай шинэчилж, 3-р улирлын тайланг цахимаар илгээх үйл явцыг бүрэн хэрэгжүүллээ.
📜 Хуулийн төсөлд санал өгсөн
“Санхүүгийн хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/” төсөлтэй танилцаж, салбарын холбоо болон гишүүдийн төлөөллийн байр суурийг тусгасан саналаа хүргүүлэв.
🏛️ Хэлэлцүүлэгт оролцсон
Төрийн байгууллагын зохион байгуулсан ТУС хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэгт оролцож, салбарын төлөөлөл болж идэвхтэй хувь нэмэр орууллаа.
📊 Зээлийн Менежментийн Сан (ЗМСан) шинэчлэл
ЗМСанг FICO үнэлгээний системийн шаардлагад нийцүүлэн шинэчилж, эрсдэлийн үнэлгээний чанарыг сайжруулах ажил идэвхтэй явагдаж байна.
📨 Е-баримтын цахим систем нэвтрүүлэв
Е-баримтын илгээх үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, одоо “greengoldfinance@gmail.com” хаягаас илгээдэг болсон.
🎓 Сургалт ба чадавх бэхжүүлэлт
Шинээр сонгогдсон Сонгуульт гишүүд болон Гүйцэтгэх захиралд зориулсан сургалтыг Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран
📅 2025 оны 10 сарын 24–25-нд танхимын хэлбэрээр амжилттай зохион байгуулж,
👩💼 Гүйцэтгэх захирал, 👨💼 Зээлийн эдийн засагч хамрагдсан.
🌱 Дүгнэлт:
2025 онд “Ногоон Алт Финанс” ХЗХ нь хууль эрх зүйн шинэчлэлд оролцсон, системийн шинэчлэл хийсэн, цахим үйл ажиллагаагаа өргөтгөсөн онцлох жил болж байна. 💚
#НогоонАлтФинанс #ХЗХ #ТогтвортойСанхүү #GreenFinance #ХоршооныХөгжил #FICO #Ebarimt #Сургалт #Шинэчлэл


