БИДНИЙ ТУХАЙ
НОГООН АЛТ ФИНАНС ХЗХ
“Ногоон алт финанс” ХЗХ нь Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо ТББ-ны ажилчдын санаачлагаар 20 гишүүнтэйгээр 2016 оны 4 сард үүсгэн байгуулагдсан.
Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо ТББ-ийн /цаашид МБАНХ/ гишүүд, ажилчдын санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд тус холбооны хүний нөөц, техник, зохион байгуулалтын бүтцэд суурилан ажилладаг.
МБАНХ ТББ нь орон нутгийн хөгжил, малчдын байгууллагыг дэмжих чиглэлээр хоршоо, ТББ-д чиглэсэн бие биенээ дэмжсэн олонт талт үйл ажиллагаа явуулдаг.
Нийт 18 аймагт салбар нэгжтэй, 4 аймгийн АБАХ-ын дэргэдэх дундын хоршоо, 64 сумын СБАХ анхан шатны маркетингийн хоршоо байгуулаад байна. 68 хоршоо бүгдээрээ боловсруулах үйлдвэртэй гэрээтэй, мөн мал аж ахуйн төрөл бүрийн бүтээгдэхүүн, түүхий эд нийлүүлэх төлөөлөгчөөр ажиллаж байна.
“Ногоон алт финанс” ХЗХ нь 2017 оны 07 сарын 05-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос “Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл” аван, үйл ажиллагаагаа эхэлсэн.

2020 оны 12 сарын 31-ны байдлаар 127 гишүүнтэй, нийт хөрөнгө 755 сая төгрөг. Үүнээс 560 сая төгрөгний хадгаламж татсан, зээлийн багц 481 сая төгрөг, нийт орлого 136 сая төгрөг, үүнээс цэвэр ашиг нь 29 сая төгрөгний ашигтай байна.



ХАМТЫН АЖИЛЛАГАА




