FICO® Score нь зээлдэгчийн зээлээ төлөх магадлалыг үнэлэн тоон утгаар илэрхийлдэг эрсдэлийн үнэлгээний аргачлал юм. FICO® Score нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн түгээмэл ашигладаг зээлийн онооны загвар бөгөөд зээлдэгчийн эрсдэлийг 300-850 оноогоор илэрхийлдэг.
FICO нь 60 гаруй жилийн туршлагатай, дэлхийн 40+ оронд хэрэглэгддэг зээлийн эрсдэлийг үнэлэх онооны систем бөгөөд зээлийн мэдээллийн сангийн өгөгдөлд суурилсан, шинжилгээний алгоритм ашиглан зээлдэгчийн эрсдэлийг тооцдог.

Тус оноо нь өндөр байх тусам тухайн зээлдэгч нь сайн буюу зээлээ эргэн төлөх магадлал өндөр, эрсдэл багатай зээлдэгч гэсэн утга илэрхийлнэ.
FICO® Score -г хэрхэн тооцдог вэ?
Төлбөрийн түүх
FICO® оноо нь та төлбөрөө хугацаанд нь төлсөн эсэх, төлбөрөө хэдэн удаа хоцрогдолтой төлсөн, хэр хоцорсон зэргийг харгалзан үздэг
Зээлийн хэмжээ
FICO® оноо нь та төлбөрөө хугацаанд нь төлсөн эсэх, төлбөрөө хэдэн удаа хоцрогдолтой төлсөн, хэр хоцорсон зэргийг харгалзан үздэг
Шинэ зээл
Богино хугацаанд хэтэрхий олон шинэ зээл авсан бол таны зээл авахаас өөр аргагүй байдалд орсныг харуулах бөгөөд таны зээлийн оноод сөргөөр нөлөөлнө.
Зээлийн багц
Төрөл бүрийн зээлийн төрлүүд нь та янз бүрийн төрлийн зээлийг удирдах боломжтой байгааг харуулдаг. Энэхүү багцад автомашины зээл, моргейжийн зээл, зээлийн картын зээлүүд багтаж болно.
Зээлийн түүхийн үргэлжлэх хугацаа
Зээлийн түүх нь урт байх тусамаа илүү их мэдээлэл агуулдаг бөгөөд илүү эрсдэл багатай гэж тооцогддог.
Зээлийн оноотой холбоотой бусад мэдээ мэдээлэл, зөвлөмжийг Сайнскор зээлийн мэдээллийн сангийн албан ёсны фейсбүүк хаяг, www.sainscore.mn вэбсайт болон 7509-0000 лавлах утсаар тус тус мэдээлэл авах боломжтой.
https://ikon.mn/n/3hof


