2025 оны Ноогдол ашиг олгогдлоо

Ноогдол ашиг хуваарилалттай холбоотой мэдээлэл

Бүх гишүүдийн хурлын 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 26/02 тоот тогтоолоор тухайн жилийн цэвэр ашгийг сангууд болон гишүүдийн ноогдол ашигт хуваарилахаар шийдвэрлэсэн болно.

Одоогоор арилжааны банкуудын харилцах дансны IBAN дугаарын шинэчлэлтэй холбоотойгоор ноогдол ашиг шилжүүлэх үйл ажиллагаа тодорхой хэмжээнд саатсанг дурьдах нь зүйтэй байна.

Зарим гишүүдийн ноогдол ашиг хүлээн авах банкны дансны мэдээлэл, холбоо барих тодорхойгүй байгаа тул гишүүний мэдээлэл шинэчлэх ажил явагдаж байна.

Иймд гишүүд та бүхэн өөрийн:

  • Банкны дансны мэдээлэл
  • Утасны дугаар
  • И-мэйл хаяг

зэрэг мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд Гүйцэтгэх албанд яаралтай мэдэгдэж, мэдээллээ шинэчлүүлэхийг хүсье.

Бид гишүүдийн ноогдол ашгийг үнэн зөв, шуурхай шилжүүлэхэд анхааран ажиллаж байна.

Холбоо барих:
📞 Утас: 8514-3747
📧 И-мэйл: greengoldfinance.mn

Хүндэтгэсэн,
Гүйцэтгэх алба

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top